“Зүүн бүс-2022” шатрын тэмцээнийг Өмнөговь аймгийн Даланзадгад сумд зохион байгууллаа. Найман аймаг, хоёр дүүргийн 285 тамирчин уг тэмцээний 12 ангилалд өрсөлдөв. Дөрвөн жилд нэг удаа болдог говийн бүсийн, 10 жил тутамд зохион байгуулдаг Зүүн бүсийн АШТ энэ жил Өмнөговь аймагт давхацсан нь онцлог байлаа. Энэ жилийн тэмцээнд багийн дүнгээр Багануур дүүргийнхэн тэргүүлж, гурав дахь удаагаа аваргаар тодорчээ. Өмнөговийнхон Дорнодынхонд зүүн бүсийн АШТ-ий туг далбааг шилжүүлснээр дараагийн тэмцээнийг тус аймагт зохион байгуулахаар боллоо.