нцгой байдлын ерөнхий газраас Сэлэнгэ аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2022 оны 06 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Сургууль зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 06 дугаар сарын 05-ны өдрийн 23:00 цаг хүртэл түр хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт түр шилжүүлсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудыг ажлын тусгай горимд шилжүүлж, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, сахилга дэг журам, ажлын хариуцлагыг чангатгаж ажиллахыг сумдын Засаг дарга, байгууллагын дарга нарт даалгалаа
Энэ хугацаанд аж ахуйн нэгж байгууллагууд архи согтууруулах ундаагаар үйлчлэх, зарж борлуулахыг хориглож байгаа юм.