Хөвсгөл аймгийн Ханх сумын “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 356 км, сумын төвөөс баруун урд зүгт 38 км, Ө-51°15’36.0”, У-100°17’24.0”/ өчигдөр 10:27 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай ШУА-ын ООГХ-ээс мэдээлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэнэ.