Орхон аймгийн гэр хорооллын эрчим хүчний найдвартай ажиллагааг дэмжих, тодруулбал, Дэнж, Эрдэнэ багийн хэрэглэгчдийн хүчдэлийн уналтыг багасгах зорилгоор Цагаанчулуут багт дэд станц өргөтгөх ажлыг өнгөрсөн баасан гарагт эхлүүлжээ. Тус станцыг орон нутгийн төсвийн 2.5 тэрбум төгрөгөөр барих бөгөөд 35 кВт-ын хүчин чадалтай байх аж. Дэд станцын өргөтгөлийг “Орхон тех” компани ирэх намар гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.