Ватиканы номын сангаас Голландын гүн ухаантан Бенедикт Спинозын “Ёс зүй” бүтээлийн гар бичмэлийг олсон тухай ВВС м э д э э л ж э э . Тус номын сангийн гар бичмэлийн тасгийн эрхлэгч Паоло Виан “Ватиканы номын санд зөвхөн Спинозын ч биш, өөр олон гүн ухаантан, зохиолчийн гар бичмэл хадгалагдаж байсан.
Эл гар бичмэлүүдийг судалснаар дундад зуунаас хойших үеийн түүх, соё, урлаг, шашны холбогдолтой олон чухал баримтыг олж болно” гэсэн байна. Шинэ үеийн философчдын нэг Бенедикт (Барух) Спинозын “Ёс зүй” бүтээл нь 1677 онд Амстердамд хэвлэгдсэн билээ.