БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Чен Ир сүүлийн есөн жилд анх удаа гадаадын хэвлэлд, өөрөөр хэлбэл Оросын ИТАР-ТАСС агентлагт ярилцлага өгсөн байна. Тус улсын Сибирь, Алс Дорнодод хийсэн айлчлал, БНАСАУ, ОХУын хоорондын харилцаа, цөмийн зэвсэг, олон улсын тавцанд болж буй үйл явдлын талаарх асуултад тэрбээр бичгээр хариулсан гэнэ. Орос, Умард Солонгосын харилцаа цаашид ч өргөжнө гэдэг найдаж буйгаа Ким Чен Ир онцолжээ.
Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох зургаан талт хэлэлцээрийн талаар тэрбээр хэлэхдээ АНУ энэ асуудлыг хурцатгаж, хөндлөнгөөс оролцож байна гэсэн аж. Шинэ зуунд БНАСАУ-ын эсрэг бодлого явуулснаараа Америк Ази тивийн аюулгүй байдалд заналхийлж байна гэж Ерөнхийлөгч өгүүлжээ.
Х.ОД