“Аpple”-ийн загалмайлсан эцэг Стив Жобсын үхлийн дараа энэ компанийн ирээ үйтэй холбогдох алхам бүрийг дэлхий нийтээр ажиглаж буй. Тэгвэл “Аpple”- ийнхэн тус компанийн орлого 25.9 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 85 хувиар өссөн гэх урьд хожид байгаагүй амжилтаар хариу барилаа.
Мөн тус компанийн хувь цааны ханш дахин сэргэж, өнгөрсөн долоо хоногийнхоос таван хувиар өссөн байна. “Apple”-ийн орлого ийм супер үзүүлэлтэд хүрэхэд саяхан худалдаанд гаргасан “Iphone 4S” нөлөөлсөн аж. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус компани 17.1 сая iphone, 11.1 сая ipad борлуулсан байна. Энэ нь гар утасны болон таблетийн зах зээлд тэсрэлт болж, шинэ рекорд тогтоосон үзүүлэлт юм.