Шар өнгийн, нэн ховорт тооцогддог, 32.77 каратын очир эрдэнэ “Christie's”- ийн дуудлага худалдаагаар 6.6 сая ам.долларын үнэд хүрсэн тухай ВВС мэдээллээ.
“Нэг карат нь 201 мянган ам.долларын үнэ хүрсэн шар очир эрдэнийг нэрээ нууцалсан нэгэн эрхэм худалдан авлаа. Гэхдээ энэ нь дээд амжилт биш. “Алтан дусал” хэмээгддэг очир эрдэнэ 1990 онд Лондонд болсон дуудлага худалдаагаар карат нь 203 мянган ам.долларын үнэд хүрч байлаа” хэмээн “Christie's” –ийн ажилтан Рахул Кадакиа ярьжээ.