БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Чен Ирийн ач хүү Ким Хан Сол Босни Герцеговиний Мостар хот дахь “United World College” хэмээх тусгай сургуульд суралцаж эхэлжээ. Ирак, Израиль, Палестин, Ливийн 130 гаруй оюутны хамт тэрбээр дотуур байранд амьдарч байгаа гэнэ.
Ким Чен Ирийн ууган хүү Ким Чён Нам сүүлийн жилүүдэд Макаод амьдарч байгаа бөгөөд хүүгээ ардчилсан үзэлтэй хүн болгон төлөвшүүлэхийн тулд “United World College” сургуульд суралцуулахаар шийдсэн гэнэ. Ким Хан Сол Боснид ирэхэд гэрэл зурагчид, сурвалжлагчид түүнийг хоргоон элдэв асуулт тавьсан тул цагдаа нарын тусламж шаардлагатай болсон хэмээн “South China Morning Post” сонинд мэдээлэв.