Эстони улсын Леэн тосгоны нэгэн оршин суугч шүүхэд хандан зөгийнүүдээс хамгаалж өгөхийг хүсчээ. Зөгийнд шог луулж, хаширсан эр гэр орноо нүүлгэж үзсэн ч тусыг олоогүй гэнэ. Түүнийг хэсэг зөгий байнга дагаж, “мөшгих” болсон гэх. Өргөдөлд бичсэнээр өнгөрсөн долдугаар сарын эхээр дугуйтай явж байсан түүн рүү зөгийнүүд довтолж, “шүүрэн шанага” болтол хазсан аж. Үүний улмаас тэрбээр сар гаруй хэвтэрт байжээ. Хохирогчийн өмгөөлөгч “Аж ахуйн эзэн зөгийнүүдээ буруу газарт бэлчээ дэг нь энэ мэтийн аюул дагуулж байна. Тэгэ хээр эзэн нь зөгийнүүдийн явах чиглэлийг өөрчлөх хэрэгтэй. Үйлч лүүлэгчийн маань хохирлыг хэн барагдуулах вэ” хэмээжээ. Харин “сахил гагүй хүүхдүүдээ” өмөөрсөн эзэн “Зө гийнүүд хаашаа нисэж, юугаар хооллохыг би мэдэхгүй. Нисэх чиглэлийг би тогтоож өгөх аргагүй шүү дээ” гэжээ.