Увс аймгийн Өндөрхангай сумд өчигдөр 18.45 цагийн орчимд хээрийн түймэр гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид, Өндөрхангай сумын мэргэжлийнхэн, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 22:05 цагт унтраасан бөгөөд цурмыг манаж хоносон талаар ОБЕГ-аас мэдээллээ.