Вашингтон дахь Израиль, Саудын Арабын дипломат төлөөлөгчийн газарт бөмбөг дэлбэлэхээр зэхэж байсан хоёр иргэн Иран гаралтай, тус улсын Тагнуул, тусгай албаныхантай хамтарч ажилладаг байсан гэх мэдээллийг Цагаан ордон хэлэлцлээ. Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Ираны эрх баригчдад авсан хориг арга хэмжээгээ чангатгана хэмээн мэдэгдсэнийг АР дамжуулжээ. “Иран Америкт халдлага үйл дэхээр зэхэж байсан нь олон улсын эрхийг ноцтойгоор зөрчиж буй явдал. Бид Европын холбоотой энэ талаар хэлэлцэж, Ираны эсрэг дахин хориг арга хэмжээ авна” гэж тэрбээр онцлов.
ОХУ, Европын хол боо терроризмтай тэмцэхэд АНУ-тай хамтарч ажиллана гэдгээ мөн мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Саудын Арабын эрх баригчид аюулгүй байдлаа хамгаалахын тулд харуул, хамгаалалтаа чангатгах шийдвэр гаргалаа. Ираны эрх баригчид энэ хүмүүстэй холбоотой байсан, тэдэнд санхүүгийн туслалцаа үзүүлэн, халдлага зохион бай гуулахыг даалгасан гэх мэдээллийг няцааж буй. “Энэ бүхэн АНУ, Ираны харилцаанд цав суулгах гэсэн ээлжит жүжиг” хэмээн тус улсын Гадаад хэргийн яамны тусгай төлөөлөгч Рамин Мехманпараст хэлжээ.
Дашрамд хэлэхэд, АНУ-ын иргэн Ман сур Арбабсиари, Ираны иргэн Голям Шакури нар Вашингтонд томоохон халдлага зохион байгуулахаар зэхэж байна хэмээн АНУ-ын Мансууруулах бодистой тэмцэх албаныхан мэдээлсэн билээ. АР агент лагийн мэдээлснээр Арбабсиари гэгч хүн тэс рэх бодис их хэмжээгээр олж өгөхийг Мексикийн нэгэн мафийн толгойлогчоос хүсэж, хариуд нь 1.5 сая ам.доллар санал болгосон гэнэ. Түүнээс гадна Саудын Арабын Элчин сайдын амь насыг хөнөөх хөлсний алуурчин хайж буйгаа тэрбээр мафийнханд хэлсэн аж.
АНУ-ын тусгай албаныхан энэ мэдээл лийн дагуу Мансур Арбабсиарийг есдүгээр сарын 29-нд баривчилжээ. Мөрд өн байцаалтын явцад тэрбээр Ираны Тагнуулын газар, тусгай албаныхантай хамтарч ажилладаг, тэднээс санхүүгийн туслалцаа авсан гэж мэдүүлжээ. Харин Голям Шакури (Түүнийг Интерполоор эрэн сур валжилж байгаа) Мансур Арбабсиарт тусалж, мафийнхантай холбоо барихад нь зуучилж өгсөн гэнэ.
Х.ОДОН