Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян 62 дахь өдрөө болов. Аян эхэлснээс өнөөдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 1.1 сая иргэн идэвхтэй дасгал хөдөлгөөнд биечлэн хамрагдсан байна. Харин өнөөдөр 34.797 иргэн 266 спорт заал, 46 фитнесс клуб, 170 гадаа талбай, 52 клуб, 206 чийрэгжүүлэх танхим, 70 соёлын төв, 10 усан бассейнаар үнэ төлбөргүй үйлчлүүлж, идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэсэн байна.
Тус аяныг дэмжин оролцогч байгууллага 704 болж өсчээ. Дасгалд хөдөлгөөнд Ховд аймгийн иргэд хамгийн идэвхтэй байгаа бөгөөд тус аймгийн 6253 иргэн өнөөдөр “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны хүрээнд биечлэн оролцжээ. Нэмж хэлэхэд, өнөөдөр ХУД-ийн Нисэх бүсийн 9, 10, 12, 14, 16, 21 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд “Өөрчлөлтийг өөрөөсөө” аяныг иргэдийн дунд зохион байгуулсан нь “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны хүрээнд өрнөж буй онцлох ажил байлаа.