Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, Улсын тэргүүний сумаар шалгарсан сумуудыг гэрчилгээ, 100 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэсэн байна.
Улсын тэргүүний сумаар Төв аймгийн Алтанбулаг, Булган аймгийн Хутаг-Өндөр, Завхан аймгийн Тэс, Дорнод аймгийн Халхгол сумыг шалгаруулжээ.