Хөвсгөл аймгийн Хатгал сумд 46 настай, эрэгтэй өчигдөр 8.30 цагийн үед зам тээврийн ослын улмаас хүнд гэмтсэн тул ар гэрийнх нь хүсэлтийн дагуу ОБЕГ-ынхан нисдэг тэргээр ГССҮТ-д хүргэсэн байна. Тодруулбал, ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэргээр хоёр нисгэгч, аврах ажиллагааны мэргэжилтэн, эмч зэрэг нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй баг 11:10 цагт Улаанбаатар хотоос хөөрч, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 14:10 цагт газардаж, иргэн Б-г авч 14:48 цагт хөөрч, Улаанбаатар хотод 17:25 цагт тээвэрлэн авчирч Гэмтэл согог судлалын үндэсний төвд эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.