Дундговь аймгийн Мандалговь сумд энэ сарын 5-нд автомашины ослын улмаас 52 настай иргэн Д хүнд бэртэж, автомашинаар тээвэрлэх боломжгүй болжээ. Түүнийг нисдэг тэргээр эмнэлгийн байгууллагад хүргэх хүсэлтийг ар гэрийнхэн нь гаргасан тул ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид “ЕС-145” загварын нисдэг тэргээр авч, 30 минутын дотор Улаанбаатар хотод авчирч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.