Өвөрхангай аймгийн Хужирт сумд энэ сарын 8-нд 16-18 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас байшингийн дээвэр унаж, нэг байшингийн хана цөмөрч, цахилгаан дамжуулах агаарын шугам автомашин, таван ханатай гэр дээр унаж, ашиглах боломжгүй болсон тухай мэдээллийг алыаныхан өчигдөр 12:00 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч, сумын Цагдаагийн тасгийн алба хаагч, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн газар очиж нөхцөл байдалтай танилцсан. Иргэн О-ны 18×12 метрийн хэмжээтэй баригдаж байгаа байшингийн дээвэр салхинд хийсч 294 тоотод оршин суугч иргэн Б-гийн байшингийн ханыг цөмөлж, мөн Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг тулгуур баганыг унаган иргэн Б-гийн “Ниссан Х-Трайл” загварын автомашины урд салхины шил хагарч, 5 ханатай гэр дахин ашиглах боломжгүй нурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.