Палестиний удирдагч Махмуд Аббас Израильтай хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ илэрхийллээ. Колумбад айлчилж буй тэрбээр “Хэзээ л бол хэзээ хэлэлцээр хийхэд бэлэн” гэж онцолсныг АР дамжууллаа. Ойрхи Дорнодын асуудал хариуцсан дөрвөл (АНУ, ОХУ, НҮБ, Европын холбоо) тохиролцоонд хүрч энхийн хэлэлцээрээ үргэлжлүүлэхийг Израиль, Палестиний эрх баригчдад уриалсан билээ.
Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху эл саналыг хүлээн авч, хэлэлцээр хийхээ мэдэгдэж байсан юм. Хэдийгээр хоёр тал хэлэлцээрээ үргэлжлүүлэхэд бэлэн хэмээн мэдэгдэж буй ч бие биедээ болзол, шаардлага тавьсан хэвээр байгаа аж. Хоёр тал жилийн өмнөөс зогсонги байдалд орсон хэлэлцээрээ сэргээсэн ч тодорхой шийдэлд хүрэх магадлал бага байгааг ажиглагчид онцолж байна.
Иордан голын баруун эрэгт еврейн суурин барихаа зогсоосон тохиолдолд Израильтай хэлэлцээр хийнэ хэмээн палестинчууд мэдэгдсэн. Гэтэл энэ болзлыг израильчууд хүлээн авааг үй, цаашид ч хүлээн авахгүй хэмээн “Reuters” онцолжээ. Палестинчууд НҮБ-ын бүрэн эрхт гиш үүнээр элсэх өргөдлөө өгсөн үеэс хойш анхаарлын төвд байгаа энэ асуудлыг энхийн замаар шийдэх нь зүй хэмээн Ойрхи Дорнодын асуудал хариуцсан дөрвөл үзэж байгаа юм.
Х. ОД