Украины нийслэл Киевийн Печерск дүүргийн шүүх Ерөнхий сайд асан Ю.Тимошенкод долоон жилийн хорих ял оноосон тухай “РИА Новости” мэдээлэв. Украин Оростой байгалийн хийн хэлэлцээр хийхэд эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн түүнийг буруутгажээ.
Уг шийдвэр гарсан даруйд Киевийн гудамжуудад эмх замбараагүй байдал үүсэж, олон нийтийн хэв журам зөрчсөн зарим хүнийг цагдаа нар саатуулжээ. Ю.Тимо шенког дэмжигчид шүүхийн дэргэд цуглан, эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд хууль сахиулагчид тэднийг тараахаар ажиллаж байгаа аж.
Ю.Тимошенко “Энэ шийдвэрийг шүүгч Р.Киреев биш, Украины Ерөнхийлөгч В.Янукович гаргасан” хэмээн мэдэгджээ.
Х.ОД