Дунд говийн Үржан Шаддүвлин хийдийн лам нар "Ид шидийн орон Дундовь" төсөлд 100 хонь хандивласан талаар албаныхан мэдээллээ. Тодруулбал, Дундговийн Ид шидийн орон төвийн албан ёсны цахим хуудаст
"Халуун хошуутай 100 хонь Өнөөдөр их сайхан хандив хүлээж авлаа. Хандиваа өгөхдөө хэлсэн үг нь "Олон түмний буянаар ирсэн зүйлийг олон түмнийх нь төлөө өргөе" ... Сайхан үг байгаа биз ? Говийн догшин худагт Данзанравжаагийн нэрэмжит Үржан Шаддүвлин хийдийн хамт олноос Ид шидийн орон Дундовь төсөлд халуун хошуут 100 хонь хандивлалаа. Энэ бол зах зээлийн үнээр бараг л 30 сая төгрөг юм. Их үйлсд том нэмэр шүү дээ. Уг хийдийг Говийн хүүхэн худагт ачит номын багш Тагарваагийн санаачилгаар байгуулсан бөгөөд түүний үр хүүхэд, шавь нараас нь энэ шийдвэрийг гаргаж сайн үйлсэд нэгдлээ. Мөн дурдахад тус хийдийн хамт олон нь говьд мод тарьж ургуулан Сүм хөх бүрд ойролцоо говийн төглийг байгуулж чимээгүй даруухан сайн үйлс хийсээр байгаа юм байна. Маргааш 40-50 ламын бүрэлдэхүүнтэй тийшээ явж буян хийх гэнэ ... Дэрэн суманд байгаа 100 хонийг хэзээ л бол хэзээ хэлээд аваарай гэсэн шүү. Сайн үйлс дэлгэрэх болтугай. Та бүхэнд эрүүлийг хүсье" гэжээ.