Баянхонгор аймгийн Баянхонгор суманд Хуучин ашигладаггүй агуулахын дээвэр нурж нэг иргэн дарагдаж нас баржээ. Тодруулбал, Иргэнээс ирсэн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход иргэн Ш-ын эзэмшлийн ашигладаггүй хуучин 20х8 метрийн хэмжээтэй агуулахад дотор засварын ажил хийж байсан тус сумын 5 дугаар багийн харьяат иргэн Г /57 настай, эрэгтэй/ агуулахын дээврийн бетон хийцтэй дам нуруунд даруулж нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.