ЮНЕСКО-гийн шийдвэр ёсоор 1982 оноос эхлэн дэлхийн улс орнууд Бүжгийн өдрийг дөрөвдүгээр сарын 29-ний өдөр тэмдэглэдэг түүхтэй.
Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын баатар М.Жанчивын талбайд Ерөнхий боловсролын сургуулийн 1500 орчим сурагч бий биелгээ биеллээ. Уг арга хэмжээг Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газар, Ардын дуу бүжгийн “Алтай чуулга”, Боловсрол шинжлэх ухааны газар, Зурагчдын холбоо хамтран зохион байгууллаа.