Дорнод аймгийн Халхгол сумд энэ сарын 18-нд хээрийн түймэр гарсан талаар бид өмнө мэдээлсэн. Түймэр БНХАУ-ын хилийг давсан бөгөөд Онцгой байдлын алба хаагчид, хилийн цэргийнхэн, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, аж ахуйн нэгж, иргэд хамтарч энэ сарын 21-нд 05:38 цагт цурамд оруулж, цэвэрлэгээ хийж, бүрэн унтраахаар ажиллаж байна.