Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь 1992 оноос хойш 30 дахь жилдээ байгаль хамгааллын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нутгийн зүүн хэсэгт буюу Амар мөрний сав газарт 2006 оноос цэнгэг ус, ой, тал хээрийн экосистемийг хамгаалах чиглэлээр орон нутгийн засаг захиргаадтай хамтран ажиллаж буй. Тус байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат тус бүр 2 ширхэгийг гардуулан өгчээ.