Талбайн теннисний дөрвөн “Их дуулга”-ын нэг, ирэх зургадугаар сарын 27-нд эхлэх Уимблдоны аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагчид ирэх мягмар гарагт албан ёсны хэвлэлийн бага хурал хийнэ. Эл хэвлэлийн бага хурлын үеэр тус тэмцээнтэй холбоотой нэгэн чухал мэдэгдлийг хийнэ гэж сэтгүүлч Б.Ротенберг твиттерт жиргэжээ. Олон улсын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж буйгаас үзвэл тус тэмцээнд дэлхийн чансааны хоёрт бичигдсэн теннисчин Д.Медведев болон бусад орос тоглогчийг оролцуулахгүй талаараа зохион байгуулагчид мэдээлэх магадлалтай гэнэ. Харин Беларусийн теннисчдийн талаар ямар шийдвэр гаргах нь тодорхойгүй байгаа аж.
Ташрамд дурдахад, ОХУ, Украины дайнаас хойш Орос, Беларусийн теннисчдийг ATP, WTA-ийн тэмцээнд зөвхөн дундын статустай оролцохыг нь зөвшөөрдөг болсон.