Хөвсгөл аймгийн Галт сумын Тээл багийн “Долоотын булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 94 км-т, сумын төвөөс баруун зүгт 34 км-т/ Сэлэнгэ мөрний аралд бэлчиж байсан мал хураахаар явган явсан 1 хүн усанд боогдсон тухай дуудлагыг 04.10-ны өдрийн 23:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 94 км зам туулан 02:30 цагт очиход тус сумын харьяат иргэн Н /46 настай, эрэгтэй/ Сэлэнгэ мөрний салаанд бэлчиж байсан малаа хураахаар явган яваад усанд боогдсон байсныг гол гаталгаж эрэг дээр эсэн мэнд гаргасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.