Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагдуулт багийн “Гахайн булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 4 км-т/ Цогт ууланд хадан хясаанаас 1 хүн унасан тухай дуудлагыг 04.10-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 4 км зам туулан 15:36 цагт очиход тус аймгийн Булган сумын харьяат иргэн Б /45 настай, эрэгтэй/ 180 орчим метрийн өндөртэй хадан хясаанаас унаж нас барсан тул цогцсыг буулгаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ