Сүхбаатар аймаг, Уулбаян сумын “Өнцөг” гэдэг газар өчигдөр 16:00 цагийн орчим 28 м/с хүртэл түр зуурын хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 1 гэр нурсан тухай мэдээллийг 04.05-ны өдрийн 16:20 цагт хүлээн авсан.
Шуурганд малчин Б-ийн 4 ханатай гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн тухай мэдээлллийг тухайн малчин аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.