Говь-Алтай аймаг, Есөнбулаг сумд "Байранд айлын хаалга онгойлгож өгнө үү" гэх хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 04.05-ны өдрийн 23:10 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 23:12 цагт очиж, тус байранд оршин суугч иргэн Ц /бага, насны хүүхэдтэй байсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, галын аюул гарч болзошгүй байсан/-ын байрны хаалгыг онгойлгож, Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.