Өнөөдөр иргэд Украйнд болж буй дайныг эсэргүүцэж Монголд суугаа ОХУ-ын Элчин Сайдын яамны гадаа "No war" тайван жагсаал хийлээ. 2022 оны 3-р сарын 24-ны өдөр ОХУ-ын Элчин сайдын яамны албан ёсны фэйсбүүк хуудсаар "Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэсэн пост нийтлэгдсэн нь иргэдийн шүүмжлэлийг дагуулсан. Тиймээс тайван жагсаалд оролцсон иргэдийн зүгээс гадаад улсын Элчин сайдын яам байрлаж байгаа улсынхаа аль нэг нам, иргэдэд хандсан анхааруулга гаргасан нь дипломат ёсыг зөрчиж буй үйлдэл хэмээн шүүмжиллээ. Монголчууд ОХУ-ын ЭСЯ-ны гадаа үзэл бодлоо илэрхийлж жагссан нь анх удаагийнх юм.