Ажлын байранд эерэг хандлагыг хэвшүүлэх, сахилга, ёс зүй, ажлын хариуцлагыг сайжруулах, алба хаагчдын гаргасан шинэ санал, санаачилгыг дэмжих, сурган дадлагажуулах, соён гэгээрүүлэх зорилгоор “АЖЛЫН БАЙРАНД ЭЕРЭГ ХАНДЛАГА ТҮГЭЭЕ” аяныг эхлүүллээ. Аяны удирдамжийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан танилцуулж, хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт дарцгийг гардуулан Цагдаагийн газрын хэмжээнд уг аяныг зохион байгуулж байна. Энэ хүрээнд харьяа хэлтсийн тасаг бүрт “Ажлын байранд эерэг хандлага түгээе” дарцаг аялуулна. Мөн алба хаагчдыг сахилга, ёс зүйн зөрчил, дутагдал гаргахгүй, албаны дүрэмт хувцас, агсамж, тусгай хэрэгслийг дүрмийн дагуу цэвэр, үзэмжтэй өмсөж хэвшүүлэх, иргэдтэй харилцах харилцааг шинэ түвшинд гаргах, ажлын хариуцлагыг дээшлүүлэх, байгууллагын соёлыг түгээх, алба хаагчдын ажилдаа хандах хандлага, итгэл үнэмшлийг сэргээх, ар гэр рүү нь чиглэсэн тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулж дүгнэхээр боллоо.