"Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо"-ноос "Үнийн өсөлтийн хөөрөгдөл ба тусаар тогтнол" сэдвээр мэдээлэл хийж байна.
Тус холбооны төлөөлөл "Тээвэрлэлтээс үүдсэн үнийн хөөрөгдөл болоод байна. Түүнээс биш цаанаасаа ирэхдээ үнэ нэмэгдээгүй. Үнийн өсөлт нь амныхаа зоргоор үнээ нэмж байгаа хэсэг бүлэг тээвэрлэгчдийн асуудал болж байна. Үүнийг хянадаг, засдаг төрийн хяналт байхгүй байгаа нь тодорхой байна. Сүүлийн хоёр жилд өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсээр өнөөдөр хэрээс хэтэрлээ. Гэр хороолол, захын дүүргийн айл өрхийн амьдрал улам хэцүү болж байна. Хоёр айл дундаа нэг талх аваад хуваагаад хэрэглэж байна.
Монгол Улсын Засгийн газар гэж байдаг бол үнийн хөөрөгдлийг яаралтай зогсоох хэрэгтэй байна. Хөдөө орон нутагт АИ-92 шатахуун 3000 төгрөг, нэг хонь 300 мянган төгрөг боллоо. Ард иргэд чинь бүсээ чангалсаар бүр эцэстээ туллаа гэсэн юм. Манай усад гаалийн бодлого, татварын бодлого үгүйлэгдэж байна" гэв.