Өнгөрөгч баярын өдрүүдэд гэмт хэргийн гаралт, нөхцөл байдал ямар байсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга "Цагдаагийн байгууллагаас "Зөвийг зөвлөе" арга хэмжээг гуравдугаар сарын 4-21-ний өдрүүдэд зохион байгуулж ажиллалаа. Энэ хугацаанд улсын хэмжээнд 2191 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 354 нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг байна.
Хэргийн төрлөөр авч үзвэл, хүнийг алах гэмт хэрэг-9, хүний амь нас бусад байдлаар хохирсон-28 тохиолдол буюу архины хордлогоор зургаа, осгох байдлаар дөрвөн хүн нас барсан. Нийт 410 хулгайлах гэмт хэрэг гарснаас 32 нь согтуугаар үйлдэгдсэн. Хүчиндэх 24 хэргээс согтуугаар 9 гэмт хэрэг нь үйлдэгдсэн байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр хүн амины хэрэг 2 бүртгэгдсэн. Энэ хугацаанд 4331 хүн эрүүлжүүлэгдсэн" гэх мэдээллийг өглөө.