Казах түмний хаврын баяр Наурызыг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүст Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Тодрууйлбал, Гавьяат багш цолоор МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн зөвлөх багш, шинжлэх ухааны доктор К.Улыкпан, нийслэлийн Налайх дүүргийн Ахмад багш нарын холбооны тэргүүлэгч Х.Ризагуль, Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор хэвлэлийн “Дастан” ХХК-ийн зөвлөх, судлаач Т.Етекбай, Гавьяат эдийн засагч цолоор Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал А.Гылымхан, Гавьяат тээвэрчин цолоор Тээврийн цагдаагийн албаны ахмад ажилтан, бэлтгэл хурандаа А.Саяболд, Гавьяат нисгэгч цолоор МИАТ ТӨХК-ийн нислэгийн хэлтсийн дарга Т.Ауез, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Налайх дүүргийн IV хорооны өндөр настан Х.Упей, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Тариан цацал” ХХК-ийн дэд захирал А.Көкөнай, Алтан гадас одонгоор Налайх дүүргийн III хорооны иргэн К.Кулзипа, “ДЦС-3” ТӨХК-ийн Горим тооцооны хэлтсийн тооцооны техникч Б.Кавидеш, Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал багийн малчин М.Телүвмэд, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч К.Манас, Шарветханы нэрэмжит боксын клубийн дасгалжуулагч Ж.Юльс, Цэргийн гавьяаны одонгоор Хилийн … дугаар ангийн Цэргийн сургалт, сахилгын албаны Зохион байгуулалтын тасгийн дарга Б.Аманбек, Цэргийн хүндэт медалиар ОБЕГ-ын дэргэдэх Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн аврагч, жолооч-холбоочин М.Болот, Хөдөлмөрийн хүндэт медалиар Налайх дүүргийн IV хорооны ИНХ-ын дарга Р.Жанарбек, Сонгинохайрхан дүүргийн I хорооны “Буянт-Манал” өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмч С.Еркежан, ОСНААУГ-ын төв түгээх төвийн машинч Б.Жоосой, “Принцесс” эмнэлгийн ерөнхий эмч Т.Жанболат нарыг шагналаа.