Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 35, аврах ажиллагааны 3 буюу нийт 38 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Нийслэлийн Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид дээрх дуудлгаар шуурхай үүрэг гүйцэтгэж, галт түймрээс 49 иргэнийг гарган аюулгүй байдлыг хангаж, иргэдийн 490 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Аюулт үзэгдэл, ослын дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30.1%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.