Барилга хот, байгуулалтын яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цементийн үнэ өссөн шалтгааныг тодруулах шалгалтын дүнг өнгөрсөн баасан гарагт Шадар сайдад танилцуулжээ. Манай улс жилд 1.8 сая тонн цемент хэрэглэдэг бөгөөд дотоодын дөрвөн үйлдвэр хангаж буй. Тэдгээр үйлдвэрийн бүтээгдэхүүн сүүлийн долоо хоногт тонн тутамдаа 16-28 хувиар өсжээ. Үүнд түлшний үнэ 30, гөлтгөнийнх 15, сэлбэг хэрэгсэл, тээврийн зар дал 70 хувиар дээшилсэн нь нөлөөлсөн аж. Түүнчлэн төмрийн хүдэр 15, ажил лах хүчний зардал 25 хувиар нэмэгдсэн нь нөлөөлснийг үйлдвэрлэгчид тайлбарласан байна. 2020-2021 онд хил, гаалийн хязгаарлалтаас шалтгаалан бүх бараа, материалын үнэ нэмэгдсэн ч цементийнх тогтвортой байжээ. Харин энэ он гарснаар барилгын бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбоотойгоор цементийн эрэлт нэмэгдэж, мөн түүхий эдийнх нь ханш өссөн тул үйлдвэрүүд алдагдалтай ажиллаж буйгаа дурдсан гэнэ.
Түүнчлэн цементийн хомсдол үүсээгүй ч үнэ өссөн шалтгааныг дахин нарийн тодорхойлж, барилгын материалын ханшийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлж ажиллахаа БХБЯ-наас мэдээллээ. Ташрамд дурдахад, манай улсад цементийн зургаан үйлдвэр, дөрвөн тээрэм ажиллан, жилд 3.6 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай аж.
Бэлтгэсэн С.Дулам