Цөмийн шинэ гэрээ байгуулж, Иранд тавьсан нефтийн хоригийг цуцлах нь АНУ-д таагүй байдал үүсгэж болзошгүй. Хоригоос чөлөөлөгдөж, авсан мөнгөөрөө Иран ОХУ-аас зэвсэг худалдан авах боломжтой гэж ОХУ-ын ГХЯ-ны дипломатын академийн профессор, Цэргийн дипломатчдын холбооны дэд ерөнхийлөгч, Владимир Винокуров мэдэгдэв. Өдгөө Ираны цөмийн талаарх хэлэлцээ Австрийн Вена хотноо үргэлжилж байна. Өнгөрсөн оны эцсээр хэлэлцээний найм дахь үе эхэлсэн. Долоо дахь шатанд Европын тал Ираны байр суурийг тусгасан гэрээний хоёр төслөөр тохиролцоонд хүрсэн. Украинд явуулж буй Оросын зэвсэгт хүчний тусгай ажиллагааны улмаас олон улсад хурцадмал байдал үүссэнтэй холбогдуулан Тегеран тус бүс нутагт бий болсон нөхцөл байдлыг намжаах амлалт авсны хариуд АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдены засаг захиргаа Ираны Исламын хувьсгалын харуулуудын корпусыг террорист байгууллагуудын жагсаалтаас хасах боломжийг судалж буй тухай мэдээлэл хэвлэлд гарсан билээ.