Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд орогнох эрх олгох санал хэдийн тавьсан гэж Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Sunday times” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Гэвч энэ саналыг Украины удирдагч хүлээн аваагүй аж. “Бүх зүйл буруугаар эргэвэл яах талаар бидний хэлэлцсэн анхны сэдвүүдийн нэг. Хэзээд илэн далангүй байдаг В.Зеленский ард түмэнтэйгээ үлдэхийг илүүд үзсэн” гэж Б.Жонсон ярьжээ. Тэрбээр Киевт айлчлахыг үгүйсгээгүй бөгөөд В.Зеленскийг бүх талаар дэмжихийг хүсэж байгаагаа тэмдэглэв.