Украины Аюулгүй байдлын зөвлөлийн Донецк, Луганск муж хариуцсан ерөнхий газрын ажилтан сайн дураар бууж өгсөн тухай ОХУ-ын БХЯ-ны албан ёсны төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков мэдэгдэв. Бууж өгсөн офицер нь үндсэрхэг үзэлтнүүдээс чөлөөлөгдсөн бүс нутагт ажиллах хорлон сүйтгэх, террорист халдлага үйлдэх бүлгүүдийг сургах ажлыг зохион байгуулахад оролцсоноо мэдэгджээ. Хорлон сүйтгэх “Азов” бүлгийнхэн Украины Львов хот дахь АНУ болон Өрнөдийн орнуудын дипломат төлөөлөгчийн газар, тэнд ажиллагсдын эсрэг террорист халдлага үйлдэхээр төлөвлөснийг тэрбээр мэдээлсэн бөгөөд үүний зорилго нь Украины нутаг дэвсгэрт нислэггүй бүс тогтоох, нэмж зэвсэг нийлүүлэх талаар НАТО-гийн орнуудад шахалт үзүүлэхэд чиглэсэн гэнэ. Киевийн эрх баригчд энэ тухай мэдэж байгааг бууж өгсөн офицер мэдэгджээ.