Энэ оны хоёрдугаар сарын 15-ны өдөр гачууртын чиглэлд явж байсан автобус шатах үед дотор байсан хүмүүсийг гарган, асаж байгаа галыг унтрааж хүмүүнлэг үйлс бүтээсэн Батлан хамгаалахын их сургуулийн дэргэдэх "Тэмүүжин Өрлөг" сургуулийн 9а ангийн сурагч Д.Хүчитбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгч шударга журам медалиар шагналаа.
Үүнтэй холбогдуулан БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Д.Хүчитбаатар дүүдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Сайн үйлс, хүн чанар, бусдын төлөө гэсэн сэтгэл, эр зориг бүхний цаана эх орон буй. Сэтгэл зүрхний боловсрол улам дэлгэрэх болтугай" хэмээн өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.