УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн эхнэр Б.Дэлгэрмаа Нидерландаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар томилогджээ. Тодруулбал, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр өчигдөр Нидерландын Хаант Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар томилогдсон Б.Дэлгэрмаад Экзекватурыг гардуулан өгч, үүрэгт ажилд нь амжилт хүсэв. Экзекватур гэдэг нь хүлээн авагч улсын зүгээс консулын албан ёсны үүргээ гүйцэтгэхийг Консулын албаны тэргүүнд эцэслэн зөвшөөрч байгаа акт юм.