Япон Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын XII сургуулийн барилга болон дотуур байрны засварын ажлыг гүйцэтгэх болжээ. 400 сурагчтай тус сургуулийн засварт 615 сая төгрөг зарцуулах аж. Түүнчлэн “Өвсний үндэс”-ийн хүрээнд Архангай аймгийн Тариат сумын эмнэлгийн өргөтгөлийг барихад 806 сая хүртэл төгрөг төсөвлөсөн байна. Мөн Японы буцалтгүй тусламжаар энэ удаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын V сургуулийг засах аж.