Гашуунсухайтын боомтоор тээвэрлэх нүүрсний экспортын хэмжээ багасан, автомашин зорчих нь цөөрсөн. Үүний улмаас нүүрс тээврийн компани, автомашинуудаас авто замын татвар авдаг “Эрдэнэс Монгол”- ын орлого тасарч, ажилтнууд нь сул зогсох болжээ. Энэ талаар тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Цар тахлын улмаас боомтуудын хэвийн үйл ажиллагаа доголдон, ачаа тээвэр зогссон. Тиймээс манай компани ажилтнуудынхаа 30-40 хувийг сүүлийн хоёр жил сул зогсоон, үндсэн цалингийнх нь 60 хувийг олгож буй. Цаашид боомтын үйл ажиллагаа хэвийн болтол энэ байдал үргэлжлэх байх” гэв. Ташрамд дурдахад, тус компанийн харьяанд үйл ажиллагаа явуулдаг “Шивээ-Овоо”, “Багануур” ч алдагдалтай ажиллаж байгаа юм.