Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд эрчим хүчний үнийн тарифын хөнгөлөлтийг 10 сар хүртэл үзүүлэхээр сунгасан гэж ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээллээ. Тодруулбал, Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд өмнө нь эрчим хүчний үнийн тарифын хөнгөлөлтийг арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд 22:00-06:00 цагийн хооронд үзүүлдэг байв. Тэгвэл энэ хугацааг аравдугаар сарын 15-наас тавдугаар сарын 1-н болгон сунгаж, хөнгөлөлт үзүүлэх цагийг 18:00-06:00 цаг болголоо. Энэ шийдвэр нь хүлэмжийн таримал эрхлэгчдэд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд нь дэмжлэг болно гэдгийг онцлов.
Мөн 2022 оны хаврын тариалалтад зориулж улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан хүнсний ногоо, таримал, хүлэмжийн таримлын үнийг 80 хувь хөнгөлж тариалан эрхлэгчдэдээ дэмжлэг болохоор Засгийн газрын тогтоол батлагдсан байна. Энэ жилийн хаврын тариалалтад зориулж ХХАА-н Дэмжих сангаас нийт 13.8 тэрбум төгрөгийг гаргах аж.