Орос, Украин хоёр хамгийн эртдээ нэгээс хоёр долоо хоногийн дотор, удлаа гэхэд тавдугаар сард энхийн тохиролцоонд хүрч магадгүй гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн Тамгын газрын даргын зөвлөх Алексей Арестович “YouTube” дэх сэтгүүлч Марк Фейгин Фейгиний “Feygin news” сувагт ярилцлага өгөхдөө хэлжээ. Энэ сарын 14-нд эхэлсэн Орос, Украины цахим хэлэлцээг үргэлжлүүлж байгааг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мөн мэдэгдэв. “Харилцан ойлголцол 100 хувь байна. Израилын Ерөнхий сайд Нафтали Беннетттэй хийсэн яриа хэлэлцээ нь энэ дайныг аль болох хурдан, шударга, энх тайвнаар дуусгах хүчин чармайлтын нэг хэсэг болох чухал ач холбогдолтой байлаа. Манай төлөөлөгчид ч энэ чиглэлээр Оросын талтай хэлэлцээ хийв. Надад уламжилснаар, уулзалт муугүй болсон, гэхдээ жаахан харах хэрэгтэй” гэж тэрбээр хэлсэн байна.