Мексикийн баруун нутгийн Колима мужид сүүлийн таван долоо хоногт газар авсан гэмт хэргийн улмаас 106 хүн амь үрэгджээ. Энэ нь тус бүс нутгийн орчин үеийн түүхэн дэх хүчирхийллийн хамгийн том хэрэг болохыг “Televisa” уламжлав. 3000 гаруй цэргийн алба хаагчийн оролцоо төрийн эрх баригчдад нөхцөл байдлыг өөрсдөдөө ашигтайгаар өөрчлөхөд тусалсангүй. Аюулгүй байдлын үүднээс оршин суугчид нь 17.00 цагаас хойш гэрээсээ гарахаа больжээ. Колима хотод Номхон далайн эргийн томоохон Мансанильо боомтыг хяналтдаа авахын төлөөх зохион байгуулалттай гэмт хэргийн хэд хэдэн бүлэг хоорондын тэмцэл удаан хугацааны турш үргэлжилж буй аж. Хүчирхийлэл 2016 онд огцом өссөн бөгөөд хүн амины санаатай хэргийн тоо 2015 онтой харьцуулахад 250 гаруй хувиар нэмэгдэж, байдал улам дордсон гэнэ. Өнгөрсөн онд тус мужид 518 хүн гэмт хэрэгтнүүдийн гарт амиа алдсан байна. Албан ёсны мэдээллээр 2021 онд Мексикт 33 308 хүн хүчирхийллийн хохирогч болсон нь жилийн өмнөхөөс 1246-гаар бага байв. Өнгөрсөн сарын хоёрдугаар хагаст Олон нийтийн аюулгүй байдал, иргэдийн эрхийг хамгаалах яамны сайд Роса Исела Родригесийнх нь хэлснээр өмнөх нэгдүгээр сард нь хүн амины хэрэг сүүлийн таван жилийн хамгийн доод түвшинд хүрсэн аж.