Их Британийн зүүн хойд хэсэг “Катя” хар салхинд өртөж, одоогийн байдлаар 10 мянга гаруй байшин гэрэл цахилгаангүй болсон тухай ВВС мэдээлжээ. Тус бүсийг эрчим хүчээр хангадаг цахилгааны шугам хар салхины үеэр гэмтэж, мөн зам харилцаанд хүндрэл учирсан байна.
Мөн далайн тээврийн компаниуд Их Британи, Ирландын чиглэлд явах усан онгоцны рейсүүдийг цуцлахад хүрсэн аж. Хүчтэй салхинд булгарсан мод машины замыг тагласан хэмээн Дарем гүнлэгийн Зам тээвэр, харилцааны газрын ажилтнууд мэдэгдлээ. Тус гүнлэгт нүүрлэсэн байгалийн гамшгийн улмаас нэг хүн нас барсан хэмээн цагдаагийн ажилтнууд өгүүлсэн байна. Их Британийн цаг уурчдын мэдээлснээр салхины хурд 88-128 км/цаг хүрч байгаа гэнэ.