Тайванийн асуудал хурцадсантай холбогдуулан Хятадын арми улсынхаа бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд шийдвэртэй арга хэмжээ авахад бэлэн байна. БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми, Ардын зэвсэгт цагдаагийн газрын төлөөлөгч У Цян Бээжинд болж буй парламентын чуулганыхаа үеэр ийн мэдэгдэв. Тайванийг тусгаар тогтнуулах гэсэн салан тусгаарлагчдын үйл ажиллагаа, гаднын хүчний хөндлөнгийн оролцоог Хятадын арми тэвчихгүй. Үүний сацуу тус армийн сургуулилалтууд Тайванийн эх орон нэгтнүүдийн эсрэг чиглээгүйг тэрбээр тэмдэглэжээ. 1949 онд Чан Кайши (1887-1975) тэргүүтэй Гоминданы хүчний үлдэгдэл Хятадын коммунистуудтай хийсэн иргэний дайнд ялагдаж, Тайвань руу зугтан гарснаас хойш тус арлыг өөрийн засаг захиргаа удирдаж байна. Дэлхийн дийлэнх улсын дэмжсэн Бээжингийн албан ёсны байр суурьд зааснаар тус арал нь Хятадын салшгүй хэсэг юм.