Бразилийн Сан-Паулу хотод болсон “Ертөнцийн сайхан бүсгүй-2011” тэмцээнд Анголын иргэн Лейла Лопес түрүүлж, цагаан, шар алтаар урласан титэм, АНУ-ын Нью-Йорк хот дахь байр, 1.5 сая ам.доллар, 120 мянган ам.долларын үнэтэй гоёл чимэглэлийн зүйлсийн эзэн болжээ.
Хоёрдугаар байрт Украины Олеса Стефанко орсон байна. 89 орны сайхан бүсгүйчүүд энэ тэмцээнд оролцсоноос “Зөв төрхтэй мисс”-ээр Шведийн Ронния Форнстедт, “Үзэгчдийн таашаалд нийцсэн мисс”-ээр Черногорын Николина Лонкар нар шалгарчээ. Эцсийн шатны шалгаруулалтад тунаж үлдсэн бүсгүйчүүдийн төлөө хүмүүс интернэтээр саналаа өгч тэмцээний ялагчийг шалгаруулсан хэмээн зохион байгуулагчид хэлсэн байна.
Дашрамд сонирхуулахад, тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Америкийн тэрбумтан Доналд Трамп байжээ.