2011 онд болсон цөмийн ослын дараа Фүкүшима мужид хуримтлагдсан бараг бүх хог хаягдлыг энэ санхүүгийн жилд багтаан түр хадгалах байгууламжид шилжүүлнэ гэж Японы Засгийн газар мэдэгдлээ. Бохирдсон хөрс, ургамал, бусад хог хаягдлыг түр хадгалах байгууламжид шилжүүлэх төсөл 2015 оноос хэрэгжиж эхэлсэн аж. Арга хэмжээ авахад хүндрэлтэй бүс нутгуудаас бусад газарт хийсэн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлын үр дүнд 14 сая шоо метр орчим хог хаягдал үүссэн гэж Байгаль орчны яамнаас нь мэдээллээ. Үүний 92 хувь буюу 12 сая шоо метрийг түр хадгалах болон дахин боловсруулах байгууламжид шилжүүлжээ.